ИСАИА 2:1-15
ИСАИА 2:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстнүүд түүн уруу цутган ирнэ. Олон ард түмнүүд ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул уруу, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна. Тэр үндэстнүүдийн хоорондхыг шүүж, олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая. Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа. Юу гэвэл тэд дорнын нөлөөг авч, филистчүүд шиг мэргэч төлөгчдөөр дүүрэн болж, харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна. Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж, тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга. Тэдний нутаг морьдоор дүүрч, тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж. Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, тэд өөрсдийн хуруугаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг. Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил. ЭЗЭНий аймшиг, Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдагтун. Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө. Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий. Энэ нь Ливаны ихэмсэг, өргөгдсөн бүх Башаны бүх царс болон, бүх ихэмсэг уул, бүх өргөмжлөгдсөн толгод, аливаа өндөр цамхаг, аливаа бэхлэгдсэн хэрэм
ИСАИА 2:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана. Олон ард түмэн ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна. Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая. Чи зам мөрөө алджээ, Өө Иаковын гэр ээ, Үнэхээр тэд филистчүүд шиг Дорнын мэргэчид төлгөчдөөр дүүрч, Гаднынхантай гар барилцаж байна. Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж, Эрдэнэсийн санд нь эцэс төгсгөл гэж алга. Нутаг нь морьдоор дүүрч, Тэрэгнүүдэд нь эцэс төгсгөл гэж алга. Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, Тэд гарынхаа бүтээлд, Хуруугаараа хийсэн юмандаа мөргөцгөөдөг. Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн Тэднийг бүү уучлаг. ЭЗЭНий аймшиг, жавхлант сүр хүчнээс нь зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдаг. Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, Хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө. Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий. Энэ нь Ливаны ихэмсэг өргөгдсөн бүх хуш, Башаны бүх царс, Бүх ихэмсэг уул, Байдгаараа өргөмжлөгдсөн хамаг толгод, Аливаа өндөр цамхаг, Аливаа бэхлэгдсэн хэрэм