ЭХЛЭЛ 9:20-29 - Compare All Versions

ЭХЛЭЛ 9:20-29 АБ2004 (Ариун Библи, 2004)

Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ. Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв. Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад, гадагш гарч, хоёр ахдаа хэлжээ. Шем, Иафет хоёр нэг дээл авч, мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байдлыг нь харахгүйн тулд нүдээ буруулав. Ноагийн согтуу нь гарч, өөрийнх нь төлөө бага хүүгийнхээ юу хийснийг мэдээд — Канааныг хараал идэж, Тэр ах нарынхаа боолын боол болох болтугай гэжээ. Бас тэрээр —Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя. Канаан Шемийн боол болох болтугай. Бурхан Иафетыг агуу их болгож, Иафетыг Шемийн асарт амьдруулж, Канаан түүний боол болох болтугай! гэжээ. Ноа үер болсноос хойш гурван зуун тавин жил наслаад, есөн зуун тавин насандаа үхэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 9 АБ2004

ЭХЛЭЛ 9:20-29 АБ2013 (Ариун Библи 2013)

Ноа газар тариаланч болж эхлээд усан үзэм тариалжээ. Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв. Эцгийнхээ нүцгэн байгааг Канааны эцэг Хам хараад гадагш гарч хоёр ахдаа хэлжээ. Шем, Иафет хоёр нэг дээл авч мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байгааг нь харахгүйн тулд нүүр буруулав. Ноагийн согтуу нь гарч, бага хүү нь түүнд юу хийснийг мэдээд Канаан хараал идэж, ах нарынхаа боолын боол болог! гэжээ. Бас тэрээр Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя. Канаан Шемийн боол болох болтугай! Бурхан Иафетыг үлэмж өсгөж, Иафетыг Шемийн майханд амьдруулж, Канаан түүний боол болох болтугай! гэжээ. Үер болсноос хойш Ноа гурван зуун тавин жил амьдраад есөн зуун тавин насандаа үхэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 9 АБ2013