ЭХЛЭЛ 42:1-8
ЭХЛЭЛ 42:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж, —Та нар яагаад бие биеэ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв. Иаков бас —Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж авчир! Тэгвэл бид амьд үлдэж, үхэхгүй гэв. Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав. Иаков Иосефын дүү Бениаминыг ах нартай нь хамт явуулсангүй. Учир нь “Түүнд гай тохиолдохоос айж байна” гэж тэрээр хэлсэн юм. Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа авахаар ирсэн хүмүүсийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ. Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв. Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг —Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд —Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв. Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй.
ЭХЛЭЛ 42:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж —Та нар яагаад бие биенээ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв. Иаков бас —Харагтун, Египетэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж, тэндээс бидэнд үр тариа худалдаж ав! Тэгвэл бид үхэхгүй амьд үлдэнэ гэв. Тэгээд Иосефын арван ах нь Египетээс үр тариа худалдаж авахаар явав. Харин Иосефын дүү Бениаминыг Иаков “Түүнд гай тохиолдох вий” гээд ах нартай нь хамт явуулсангүй. Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа худалдаж авахаар ирэгсдийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ. Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв. Иосеф ах нараа хармагц тэднийг танив. Гэвч тэрээр таньдаггүй хүн шиг —Та нар хаанаас ирэв? гэж ширүүн дуугаар хэлсэнд тэд —Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв. Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй.