ЭХЛЭЛ 41:41-44
ЭХЛЭЛ 41:41-44 Ариун Библи, 2004 (АБ2004)
Фараон —Би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд, өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж, өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө —Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ. Фараон Иосефт хандаж —Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд
ЭХЛЭЛ 41:41-44 Ариун Библи 2013 (АБ2013)
Фараон —Харагтун, би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд, өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүв. Тэгээд тэр өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасан ба түүний өмнө —Сөгдөцгөө! хэмээн хашхирч байлаа. Ийнхүү Египетийн бүх газар нутгийг Фараон Иосефт захируулжээ. Фараон, Иосефт —Би бол Фараон. Чамгүйгээр гараа эсвэл хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гэж хэлэв.