ЭХЛЭЛ 21:1-6 - Compare All Versions

ЭХЛЭЛ 21:1-6 АБ2004 (Ариун Библи, 2004)

ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж, мөн ЭЗЭН амласан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ. Сара жирэмсэлж, Бурханы түүнд хэлж тогтоосон цагт нь нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв. Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв. Исаакийг найман хоногтой байхад нь Абрахам Бурханы тушааснаар түүнд хөвч хөндөх ёслолыг үйлджээ. Абрахам өөрийн хүү Исаакийг төрөхөд зуун настай байлаа. Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 21 АБ2004

ЭХЛЭЛ 21:1-6 АБ2013 (Ариун Библи 2013)

ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж мөн ЭЗЭН айлдсан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ. Сара жирэмсэлж, Бурханаас түүнд хэлж тогтоосон цагт нь, нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв. Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв. Абрахам, хүү Исаакаа найм хоногтойд нь, Бурханы тушааснаар хозолжээ. Хүү Исаакаа төрөхөд Абрахам зуун настай байлаа. Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 21 АБ2013