ЭХЛЭЛ 2:1-3 - Compare All Versions
ЭХЛЭЛ 2:1-3 АБ2004 (Ариун Библи, 2004)
Ийнхүү тэнгэр газар, бүх юмс бүрэлдэн тогтжээ. Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ. Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ.
Хуваалцах
ЭХЛЭЛ 2 АБ2004ЭХЛЭЛ 2:1-3 АБ2013 (Ариун Библи 2013)
Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.
Хуваалцах
ЭХЛЭЛ 2 АБ2013