ЭХЛЭЛ 10:1-9 - Compare All Versions
ЭХЛЭЛ 10:1-9 АБ2004 (Ариун Библи, 2004)
Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын үр удам нь ийм ажээ. Үер болсноос хойш тэд хөвгүүд төрүүлэв. Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар болой. Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма болой. Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой. Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ. Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой. Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар болой. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар болой. Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. Тэрээр ЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ.
ЭХЛЭЛ 10:1-9 АБ2013 (Ариун Библи 2013)
Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын уг угсаа ийм билээ. Үерээс хойш тэд хөвгүүд төрүүлэв. Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар, Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма нар билээ. Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм. Тэд өөр өөрсдийн хэл яриа, ургуудаараа мөн улс үндэстнээрээ далайн эрэг орчмын газар нутгаар тус тусдаа оршин суужээ. Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар юм. Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм. Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. Тэрээр ЭЗЭНий өмнө чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ.