ГАЛАТ 3:1-5
ГАЛАТ 3:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мунхаг галатчууд аа, хэн та нарыг мэхлэв? Есүс Христ загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн. Та нар Сүнсийг Хуулийн үйлсээр хүлээн авсан уу? Эсвэл итгэлээр сонссоноор хүлээн авсан уу? Би зөвхөн үүнийг та нараас мэдэхийг хүсэж байна. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махан биеэр төгс болгогдож байна гэж үү? Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол, та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг Хуулийн үйлсээр үйлддэг үү, эсвэл итгэлээр сонссоноор үйлддэг үү?
ГАЛАТ 3:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Мунхаг галатчууд аа, хэн та нарыг ховсдов? Есүс Христ нүдэн дээр чинь нийтийн өмнө загалмайд цовдлогдсон бус уу? Та нар Сүнсийг хэрхэн хүлээн авсан юм бэ? Хуулийн үйлсээр үү? Эсвэл сонссондоо итгэснээр үү? Зөвхөн үүнийг л та нараас мэдэхийг би хүсэж байна. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махбодоор төгс болгогдож байна гэж үү? Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг хуулийн үйлсээр үйлддэг үү эсвэл сонссондоо итгэснээр чинь үйлддэг үү?