ГАЛАТ 1:1-9

ГАЛАТ 1:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хүмүүсээс биш, хүнээр биш, харин Есүс Христээр ба Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул би болон надтай хамт байгч бүх ах дүү нар Галатын чуулгануудад илгээв. Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай. Бидний Бурхан ба Эцэгийн хүслээр одоогийн бузар булай энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн төлөө Есүс Христ Өөрийгөө өгсөн юм. Бурханд алдар нь үеийн үед байх болтугай. Амен. [Христийн] нигүүлслээр та нарыг дуудсан Түүнээс та нар өөр сайн мэдээнээс болж тийм түргэн салж байгаад би гайхаж байна. Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид, эсвэл тэнгэрээс тэнгэр элч хүртэл бидний [та нарт] тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг.

Хуваалцах
ГАЛАТ 1 унших

ГАЛАТ 1:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Хүмүүсээс бус, хүнээр ч бус, харин Есүс Христээр мөн Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул би бас надтай хамт буй ах дүүс бүгдээс Галатын чуулгануудад. Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар амгалан нь та нарт байх болтугай. Бидний Бурхан бөгөөд Эцэгийн хүслээр одоогийн ёрын муу энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн учир Есүс Христ Өөрийгөө өгсөн юм. Алдар нь үеийн үед Бурханд байх болтугай. Амен. [Христийн] нигүүлслээр та нарыг дуудсанаас ялгаатай сайнмэдээ уруу та нар ийм түргэн эргэсэнд би гайхаж байна. Өөр сайнмэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайнмэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг.

Хуваалцах
ГАЛАТ 1 унших