ЕЗЕКИЕЛ 9:1-3 - Compare All Versions

ЕЗЕКИЕЛ 9:1-3 АБ2004 (Ариун Библи, 2004)

Тэгээд Тэр миний чихэнд чанга дуугаар хашхиран —Хотыг сүйтгэгчид ээ, хүн бүр өөрийн сөнөөгч зэвсгийг гартаа барин ойртон ирцгээ гэж айлдав. Харагтун, зургаан эрэгтэй хүн, тус бүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүг уруу харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов. Тэгээд херубын дээр байсан Израилийн Бурханы цог жавхлан нь түүнээс дээш хөөрч, сүмийн босгонд ирэв. Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудсан.

Хуваалцах
ЕЗЕКИЕЛ 9 АБ2004

ЕЗЕКИЕЛ 9:1-3 АБ2013 (Ариун Библи 2013)

Тэгээд Тэр миний чихэнд чанга дуугаар хашхиран —Хотыг залхаан цээрлүүлэгчид ээ, хүн бүр сөнөөгч зэвсгээ гартаа бариад ойртон ирцгээ гэж айлдлаа. Харагтун, зургаан эрэгтэй хүн, тусбүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүгт харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов. Тэгээд херубын дээр байсан Израилийн Бурханы цог жавхлан нь түүнээс дээш хөөрч, сүмийн босгонд ирэв. Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудав.

Хуваалцах
ЕЗЕКИЕЛ 9 АБ2013