ЕЗЕКИЕЛ 33:30-33
ЕЗЕКИЕЛ 33:30-33 Ариун Библи, 2004 (АБ2004)
«Хүний хүү чиний хувьд гэвэл, чиний тухай хэрмийн дэргэд болон гэрүүдийн үүдэнд ярилцаж, өөр зуураа болон ах дүүтэйгээ хэлэлцдэг чиний нутгийнхан “Одоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонс” хэмээн өгүүлж байна. Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг. Харагтун, тэдний хувьд чи бол хөгжмийн зэмсгүүд дээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд чиний үгийг сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй. Тиймээс тэр нь биелэлээ олоход (заавал биелнэ) өөрсдийнх нь дунд нэгэн эш үзүүлэгч байсныг мэдэх болно.
ЕЗЕКИЕЛ 33:30-33 Ариун Библи 2013 (АБ2013)
«Хүний хүү чиний хувьд, хэрмийн дэргэд, гэрүүдийн үүдэнд чиний тухай ярилцаж, өөр зуураа ах дүүтэйгээ хэлэлцдэг танай нутгийнхан “Одоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонс” гэж хэлж байна. Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн адил чиний өмнө сууж, үгийг чинь сонсох боловч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь амаараа тэд таалалт юмсыг үйлдэвч зүрх нь олз ашгийнхаа араас явдаг. Харагтун, чи тэдний хувьд хөгжмийн зэмсгүүдээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд үгийг чинь сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй. Тиймээс тэр нь биелэлээ олоход (заавал биелнэ) өөрсдийнх нь дунд нэгэн эш үзүүлэгч байсныг мэдэх болно.