ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 27:1-8
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 27:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна. Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр. Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн. Тэгээд хүрэл сараалжин тор үйлдэгтүн. Торон дээр дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл цагираг хий. Чи торыг тахилын ширээний амсрын доор, тахилын ширээний голд хүрэхээр доошлуулан тавь. Тахилын ширээнд зориулан хуайс модоор дамнуургуудыг хийж хүрлээр бүрэгтүн. Тахилын ширээг зөөж байхад дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг цагиргуудад шургуул. Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор дамнуургуудыг дотор талдаа хөндий зүсмэл модоор хий. Тэд үүнийг ингэж хийг.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 27:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Чи хуайс модоор тахилын ширээг хий. Урт нь таван тохой, өргөн нь таван тохой, дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна. Үүний дөрвөн буланд эврүүд хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэг цул байх бөгөөд үүнийг хүрлээр бүр. Үнсийг нь авч хаяхад зориулсан савыг нь мөн утгуур, угаагуур, сэрээ болон бойпруудыг нь хий. Бүх хэрэгслийг нь хүрлээр үйлдэгтүн. Ширээнд зориулан хүрэл сараалжин торыг хийгтүн. Түүний дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл гархи хий. Чи торыг тахилын ширээний доод амсрын доор, тахилын ширээний өндрийн дундад хүрэхээр тавь. Тахилын ширээнд зориулан дамнуургууд, хуайс модон дамнуургууд хийж хүрлээр бүрэгтүн. Тахилын ширээг зөөх үед дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг гархинуудад шургуул. Тахилын ширээг банзаар, дотор талдаа хөндий хий. Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор тэд үүнийг ингэж хийг.