ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 19:3-8
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 19:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан. Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно”. Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв. Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан, өөрт нь ЭЗЭНий тушаасан эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэв. Бүх ард түмэн нийтээрээ —ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 19:3-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Мосе, Бурханд өгсөж очсонд ЭЗЭН түүнийг уулнаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан. Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах Миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв. Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан өөрт нь ЭЗЭНий тушаасан энэ бүх үгийг тэдэнд хэлэв. Бүх ард түмэн нийтээрээ —ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.