ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 12:1-28
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 12:1-28 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Египетийн нутагт Мосе, Аарон нарт — Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. Израилийн бүх чуулганд ийнхүү хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүрийн төлөө нэг хургыг ав. Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран, хүмүүсийнхээ тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа. Та нарын хурга өө сэвгүй, нэг настай эр хурга байх ёстой. Та нар түүнийгээ хонь, эсвэл ямаанаас ав. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой. Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. Түүний аль ч хэсгийг нь түүхийгээр, эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин түүний толгой, гуяыг гэдэс дотортой нь галд шаран ид. Та нар түүний аль ч хэсгийг өглөө болтол үлдээж болохгүй. Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаа. Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж, хөлдөө шаахайгаа углаад, гартаа таягаа бариад, яаравчлан ид. Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр юм. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН. Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ. Та нар долоо хоног исгээгүй талхыг идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг өөрсдийн гэрээс зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно. Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд хүн бүрийн идэх юмыг л бэлдэхээс өөр ямар ч ажил та нар бүү хий. Та нар бас Исгээгүй Талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би та нарын цэргийг Египетийн нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан, улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ. Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талхыг идэх ёстой. Долоо хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь харь хүн ч бай, нутгийн уугуул хүн ч бай, тэр хүн Израилийн чуулганаас таслагдана. Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид” гэв. Мосе Израилийн бүх ахмадуудыг дуудан, тэдэнд —Явцгаа. Өөрсдийн бүлийн дагуу өөрсдөдөө хурга авч, Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядал. Та нар багцалсан хиссоп аваад, саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас хаалганы тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн өөрийн гэрийн хаалганы гадна бүү гар. ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй. Та нар энэ үйл явдлыг өөрсдөдөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгож мөнхөд тэмдэглэ. ЭЗЭН амласан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ. Та нарын хүүхдүүд “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед та нар “Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баярын тахил юм. Тэр египетчүүдийг цохих үедээ Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрч нарын дээгүүр өнгөрч, бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доош мэхийн, хүндэтгэн мөргөв. Израилийн хөвгүүд явж, Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 12:1-28 Ариун Библи 2013 (АБ2013)
Египетийн нутагт Мосе Аарон нарт ЭЗЭН — Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. Израилийн даяар хотол түмэнд ингэж хэл. “Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүр нэг хурга ав. Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран хүний тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа. Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хоёр хатавч ба тотгонд цуснаас нь нялах ёстой. Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. Аль ч хэсгийг нь түүхийгээр эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин толгой, гуяыг нь гэдэс дотортой нь галд шарж ид. Та нар аль ч хэсгийг нь өглөө болтол үлдээж болохгүй! Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаах ёстой. Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ. Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно. Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд та нар хүн бүрийн идэх юмыг бэлдэхээс өөр ямар ч ажил бүү хий. Та нар бас Исгээгүй талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би түг түмнийг чинь Египет нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ. Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талх идэх ёстой. Долоо хоногийн туршид гэрүүдээс чинь ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь ирмэл ч бай, нутгийн уугуул ч бай тэр хүн Израилийн хотол түмнээс таслагдана. Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид” гэв. Мосе Израилийн бүх ахмадыг дуудан тэдэнд —Явж урагтаа хурга шилж аваад Алгасалд нядал. Та нар багцалсан балуун авч саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн гэрийнхээ үүднээс гадагш бүү гар. ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй. Та нар энэ үйл явдлыг өөртөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгон үүрд тэмдэглэ. ЭЗЭН айлдсан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ. Хүүхдүүд чинь “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед та нар “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм. Учир нь Тэрээр Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж египетчүүдийг цохин харин бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доор бөхийн мөргөв. Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.