ЕСТЕР 2:2-4
ЕСТЕР 2:2-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгэхэд түүнд үйлчилж байсан хааны бараа бологчид ийн хэлэв. —Хаанд үзэсгэлэнтэй онгон охидыг эрж олог. Хаан өөрийн хаанчлалын бүх мужид хянагч нарыг томилж, тэд үзэсгэлэнтэй онгон охин бүрийг нийслэл Суса уруу эмэгтэйчүүдийн байр уруу эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин халамжинд цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг нь өгсүгэй! Тэгээд хааны таалалд нийцсэн залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэв. Энэ хэрэг хааны таалалд нийцсэн бөгөөд тэр түүнчлэн үйлдэв.
ЕСТЕР 2:2-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгэхэд хаанд үйлчилж байсан бараа бологчид нь —Хаанд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охидыг эрж олог. Хаан хаанчлалынхаа бүх аймагт хянагч нарыг томилж, тэд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охин бүрийг Суса цайз дахь эмэгтэйчүүдийн өргөө уруу, эмэгтэйчүүдийг хариуцдаг хааны тайган Хегаин мэдэл ба гар дор цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг өгсүгэй! Тийнхүү хааны нүднээ тааллыг олсон залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэж хэлэв. Энэ үг хааны нүднээ таатай байсан бөгөөд тэр түүнчлэн үйлдэв.