ЕСТЕР 2:12-14
ЕСТЕР 2:12-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Залуу эмэгтэй бүрийн хаан Ахашверош уруу очих ээлж болоход тэр эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэлийг гүйцээх ёстой байв. Мирийн тосны зургаан сар, мөн эмэгтэйчүүдийн үнэртэн ба оо энгэсгийн зургаан сар ажээ. Залуу эмэгтэй нь хаан уруу ийм байдлаар орох ёстой. Эмэгтэйчүүдийн байрнаас хааны ордон уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгдөх юм. Орой нь тэрээр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь байр уруу буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын халамжинд очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ.
ЕСТЕР 2:12-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэл буюу миррийн тосны зургаан сар, тэгээд үнэртэн болон эмэгтэйчүүдийн оо энгэсгийн зургаан сарыг гүйцээсэн залуу эмэгтэй бүрийн, хаан Ахашверош уруу очих ээлж нь болоход залуу эмэгтэй хаан уруу ийн ордог байв. Эмэгтэйчүүдийн өргөөнөөс хааны өргөө уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгддөг байлаа. Орой нь тэр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь өргөөнд буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын мэдэл, гар дор очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг хүсэн таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ.