НОМЛОГЧИЙН ҮГС 7:13-18 - Compare All Versions
НОМЛОГЧИЙН ҮГС 7:13-18 АБ2004 (Ариун Библи, 2004)
Бурханы ажлыг эргэцүүлэгтүн. Түүний муруйлгасныг хэн шулуун болгох чадалтай билээ. Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ. Би утгагүй амьдралынхаа туршид юм бүрийг л үзэв. Зөв хүн шударга байдал дотроо үхэж байхад, бузар хүн худал дотроо удаан амьдрах ажээ. Битгий хэт шударга бай, битгий хэт мэргэн бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ? Битгий хэт балмад бай, битгий тэнэг бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж? Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдийн хамт ирдэг.
НОМЛОГЧИЙН ҮГС 7:13-18 АБ2013 (Ариун Библи 2013)
Бурханы бүтээлийг эргэцүүлэгтүн. Түүний муруйлгасныг хэн шулуун болгож чадах билээ? Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул дараа нь юу болохыг хүн эс мэднэ. Би утгагүй амьдралынхаа туршид олон юм үзэв. Зөвт нь шударга байдал дотроо үхэж байхад, буруут нь худал дотроо удаан амьдрах ажээ. Хэт шударга, хэт мэргэн ч бүү бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ? Хэт балмад, хэт тэнэг ч бүү бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж? Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдээр амжилтад хүрдэг.