НОМЛОГЧИЙН ҮГС 7:1-6
НОМЛОГЧИЙН ҮГС 7:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу. Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу очсон нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм. Инээснээс уйлсан нь дээр. Учир нь царай нь гунигтай байвч, Зүрх нь жаргалтай байж болох буюу. Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд, Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж. Тэнэгийн дуулахыг сонссоноос Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр. Тэнэгийн инээх нь тогоон доорх гишүү шажигнахын адил бөгөөд Энэ нь бас л утгагүй.
НОМЛОГЧИЙН ҮГС 7:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Нандин тосноос сайн нэр илүү Төрөх өдрөөс үхэх өдөр дээр. Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу явсан нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг Зүрхэндээ авдаг юм. Инээснээс уйлсан нь дээр Учир нь царай гунигтай байвч Зүрх жаргалтай болж болох буюу. Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд, Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж. Тэнэгийн дуулахыг сонссоноос Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр. Тэнэгийн инээх нь тогоон доорх гишүү шажигнахын адил бөгөөд энэ бас л хоосон.