НОМЛОГЧИЙН ҮГС 2:24-26
НОМЛОГЧИЙН ҮГС 2:24-26 Ариун Библи, 2004 (АБ2004)
Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн сэтгэлийн жаргал авч чадах вэ? Өөрийнх нь мэлмийд таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал өгдөг ажээ. Чингэхдээ Өөрийнхөө өмнө гэмгүй нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж.
НОМЛОГЧИЙН ҮГС 2:24-26 Ариун Библи 2013 (АБ2013)
Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн баяртай байж чадах вэ? Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.