НОМЛОГЧИЙН ҮГС 2:18-23
НОМЛОГЧИЙН ҮГС 2:18-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Наран доор хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө бүхий л үр жимсийг би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хэн нэгэнд үлдээх учиртай ажээ. Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. Тиймээс наран доор хөдөлмөрлөсөн өөрийн бүх хөдөлмөрийн үр жимсийг би бүхэлд нь үгүйсгэв. Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэгтэй, чадварлаг ажиллаад дараа нь өөртэй нь хамт ажиллаагүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар бузар булай хэрэг мөн. Наран доор хичээж чармайсан бүхий л хөдөлмөрөөсөө хүн ер нь юуг нь авах юм бэ? Учир нь хүний бүх л өдөр болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ.
НОМЛОГЧИЙН ҮГС 2:18-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Наран доор зүтгэсэн бүх зүтгэлээ би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хүнд үлдээх учиртай ажээ. Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. Тиймээс наран доор зүтгэсэн бүх зүтгэлээсээ болоод би сэтгэл хоёрдон эргэв. Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэг, чадвартай зүтгээд дараа нь зүтгээгүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар муу хэрэг мөн. Наран доор зүрхээрээ хичээж зүтгэсэн бүхий л зүтгэлээсээ хүн ер нь юуг нь авах юм бэ? Учир нь хүний бүх л өдөр зовлон шаналалтай, зүтгэл нь утгагүй, шөнө ч сэтгэл оюун нь эс амрах аж. Энэ нь мөн л хоосон ажээ.