ДЭД ХУУЛЬ 6:1-2 - Compare All Versions

ДЭД ХУУЛЬ 6:1-2 АБ2004 (Ариун Библи, 2004)

Энэ бол Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, хууль, зарлиг бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм. Ингэснээр чи болон чиний хүү, ач хүү чинь насан туршдаа ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, миний та нарт тушаасан бүх зарлиг тушаалыг даган мөрдөх бөгөөд чи урт наслах юм.

ДЭД ХУУЛЬ 6:1-2 АБ2013 (Ариун Библи 2013)

Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм. Ингэснээр чи болон чиний хүү, хүүгийн чинь хүү амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭН Бурханаасаа эмээх бөгөөд миний та нарт тушаах бүх зарлиг, тушаалуудыг нь даган мөрд, тэгвэл чи урт наслах юм.