ДАНИЕЛ 9:24-27

ДАНИЕЛ 9:24-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

Чиний ард түмэн болон чиний ариун хотын төлөө буюу хилэнцийг дуусгаж, нүглийг төгсгөж, гэм буруугийн төлөө эвлэрүүллийг бүтээж, мөнхийн зөв шударга байдлыг тогтоож, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжилж, хамгийн ариун газрыг тослохын тулд далан долоон хоног тогтоогдсон юм. Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно. Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ. Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв.

Хуваалцах
ДАНИЕЛ 9 унших

ДАНИЕЛ 9:24-27 Ариун Библи 2013 (АБ2013)

Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариун газрыг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног” тогтоогдсон юм. Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоо хоног болон жаран хоёр долоо хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно. Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдаж, юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот хийгээд ариун газрыг эвдэх болно. Төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ. Тэрээр нэг долоо хоногийн дотор олон хүнтэй бат гэрээ байгуулна. Гэвч долоо хоногийн дунд тэрээр тахилга ба идээн тахилыг хориглоно. Хоосролыг авчрагч дээр тогтоогдсон зүйл цутгагдах хүртэл хамгийн оройд хоосролын бузар байна гэв.

Хуваалцах
ДАНИЕЛ 9 унших