ДАНИЕЛ 5:1-4
ДАНИЕЛ 5:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Белшазар хаан өөрийн мянган язгууртанд зориулан их найр хийж, мянган язгууртантай хамт дарс ууж байв. Белшазар дарс амсаад, Иерусалимд байсан сүмээс өөрийн эцэг Небухаднезарын авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмсийг уулгахын тулд тэдгээрийг авчруулахыг тушаав. Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс авагдсан алтан жүнзнүүдийг авчирсанд, хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмс түүгээр уув. Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуугаар хийсэн бурхдыг магтав.
ДАНИЕЛ 5:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Белшазар хаан мянган ихэс дээдэстээ зориулан их найр хийж, тэр мянгатайгаа дарс ууж байв. Белшазар дарсанд халаад, Иерусалимын сүмээс эцэг Небухаднезарынхаа авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмсийг уулгахаар тэдгээрийг авчруулахыг тушаав. Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс аваачсан алтан жүнзнүүдийг авчирсанд хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмс түүгээр уув. Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтав.