КОЛОССАЙ 1:15-18 - Compare All Versions

КОЛОССАЙ 1:15-18 АБ2004 (Ариун Библи, 2004)

Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог. Тэр мөн бие болох чуулганы тэргүүн мөн. Тэр бол эхлэл мөн, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд юм.

Хуваалцах
КОЛОССАЙ 1 АБ2004

КОЛОССАЙ 1:15-18 АБ2013 (Ариун Библи 2013)

Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр оршин тогтнодог. Тэрээр бие болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болой.

Хуваалцах
КОЛОССАЙ 1 АБ2013