АМОС 3:4-8
АМОС 3:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу? Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос, нүхэн дотроосоо архирах уу? Урхинд өгөөш байхгүй бол шувуу нь газарт буй урхинд орох уу? Юу ч баригдаагүй атал, урхи нь газраас дээш өргөгдөх үү? Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү? Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй. Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?
АМОС 3:4-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Олзгүй арслан ойд архирах уу? Залуу арслан юу ч бариагүй атлаа Үүрнээсээ архирах уу? Оньсгүй аваас газарт буй урхинд шувуу орох уу? Юу ч баригдаагүй атал урхи нь газраас дээш өргөгдөх үү? Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү? Хотод гай зовлон тохиолдвол Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу? Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй. Арслан архирахад Эмээхгүй хэн байх вэ? Эзэн БУРХАН айлдахад Эш үзүүлэхгүй байж хэн чадах вэ?