АМОС 2:1-3
АМОС 2:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэрээр Едомын хааны яснуудыг үнс болтол шатаасан. Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ. Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно. Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно. Би бас түүний дундаас шүүгчийг тастан, түүнтэй хамт бүх жононгуудыг нь алах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
АМОС 2:1-3 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Едомын хааны ясыг үнс болтол шатаасан тул Моабын дээр Би гал илгээнэ. Тэр гал Кериотын цайзуудыг залгих болно. Моаб бужигнаан дунд, дайны уухай, бүрээн дуунд мөхнө. Би дундаас нь шүүгчийг тастан Бүх жононг нь хамт бас алах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.