ҮЙЛС 9:18-43

ҮЙЛС 9:18-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болов. Тийнхүү тэр босон, баптисм хүртээд, хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа. Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад —Тэр бол Бурханы хүү мөн хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв. Түүнийг сонссон бүхэн гайхширсаар —Энэ хүн чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж, бас тэднийг хүлж, ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн хүн биш бил үү? гэцгээж байлаа. Харин Саул улам л хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов. Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаалаа. Гэвч тэдний хуйвалдаан Саулд илт болжээ. Тэд түүнийг алахын тулд дааман хаалгануудын дэргэд өдөр, шөнөгүй отож байлаа. Гэвч дагалдагчид нь шөнөөр түүнийг том сагсанд суулгаж, хана дагуулан буулгав. Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс эмээж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байв. Харин Барнаб түүнийг элч нар уруу дагуулан ирж, түүний замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ. Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа. Тэр грек хэлтэй иудейчүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ. Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав. Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв. Нэгэн удаа Петр бүх газраар тойрон явж, Луддад амьдрагч ариун хүмүүс уруу хүрч ирэв. Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ. Петр түүнд —Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо. Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм. Иоппад Табита (грекээр орчуулбал, Доркас) гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ. Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн нас баржээ. Хүмүүс түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа. Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд уруу даруй ирээч” гэж гуйлган хоёр хүн илгээв. Петр босож, тэдний хамт явж очиход, түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлаад зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлж байв. Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост хандаж —Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа. Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав. Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, олон хүн Эзэнд итгэжээ. Петр хэд хоног Иоппад үлдэж арьсчин Симоныд байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 9 унших

ҮЙЛС 9:18-43 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болон босож, баптисм хүртэв. Тэр хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа. Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад —Тэр бол Бурханы Хүү мөн гэж тунхаглаж эхлэв. Түүнийг сонссон бүхэн гайхшран —Энэ чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж бас тэднийг хүлж ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн биш бил үү? гэцгээж байлаа. Харин Саул улам хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов. Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаав. Гэвч хуйвалдаан нь Саулд илт болжээ. Тэд түүнийг алахын тулд гулдан хаалгануудын дэргэд өдөр, шөнөгүй отож байлаа. Гэвч дагалдагчид нь шөнөөр түүнийг сагсанд суулгаж хэрэм дагуулан буулгажээ. Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээв. Харин тэд түүнийг дагалдагч гэдэгт итгээгүй тул бүгд түүнээс эмээж байлаа. Харин Барнаб түүнийг элч нар дээр дагуулан ирж, замдаа тэр Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн хэлжээ. Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд орж гарч, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа. Тэр гректэнгүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ. Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав. Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв. Нэгэн удаа Петр хааяагүй хэрэн явсаар Луддад амьдрагч ариун хүмүүс дээр хүрч ирэв. Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ. Петр түүнд —Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо янзал гэхэд Айни тэр даруй бослоо. Луддад болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм. Иоппад Табита (грекээр орчуулбал «Доркас») гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйл, өглөгөөр дүүрэн нэгэн байжээ. Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн үхжээ. Түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа. Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд бүү татгалзаарай. Нааш ирнэ үү” гэж гуйлган хоёр хүн илгээв. Петр босож, тэдний хамт явж очиход түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлан зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлэв. Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост —Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа. Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс мөн бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав. Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, Эзэнд олноороо итгэжээ. Петр хэд хоног Иоппад, арьсчин Симоныд байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 9 унших