ҮЙЛС 8:32-35
ҮЙЛС 8:32-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Түүний уншиж байсан Судрын хэсэг гэвэл, “Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд Хяргагчийн өмнө буй хурга дуугүй байдаг шиг Тэр амаа ч нээгээгүй юм. Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн. Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ? Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм” гэсэн нь аж. Мөнөөх тайган хүн Филипт хандаж —Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд Филип ам нээн тэрхүү Судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.
ҮЙЛС 8:32-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Түүний уншиж байсан Бичвэрийн хэсэг гэвэл, “Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээгээгүй юм. Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн. Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ? Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм” гэсэн нь аж. Мөнөөх тайган хүн, Филипт —Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд Филип ам нээн тэрхүү Бичвэрээс эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.