ҮЙЛС 7:1-8
ҮЙЛС 7:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэргүүн тахилч —Энэ үнэн үү? гэв. Тэгтэл тэр ингэж хэлэв. —Ах дүү нар аа, өвгөд өө, намайг сонс! Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж, “Эх нутаг, төрөл садангуудаа орхи. Миний чамд үзүүлэх тэр газарт ир” гэсэн. Тийнхүү тэр Халдай нутгийг орхин Харранд ирж суурьшсан. Тэгээд түүний эцгийг нас барсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ амьдарч байгаа энэ нутагт нүүлгэсэн билээ. Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өмчөөр өгөөгүй хэдий ч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм. Бурхан ийнхүү айлдахдаа “Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жилийн турш дарлагдана. Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ” гээд, Бурхан цааш нь “Дараа нь тэд гарч явах бөгөөд энэ газарт Надад үйлчлэх болно” гэжээ. Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон.
ҮЙЛС 7:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэргүүн тахилч —Энэ үнэн үү? гэв. Тэгтэл тэр ингэж хэлэв. —Эрчүүд ахан дүүс, эцгүүд ээ! намайг сонс. Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас ч өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж, “Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч, чамд Миний харуулах нутаг уруу явагтун” гэсэн. Тийнхүү тэр Халдей нутгаас гарч, Харранд суурьшсан. Тэгээд эцгийг нь өөд болсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ суух энэ нутагт нүүлгэсэн билээ. Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өвлүүлэн өгөөгүй авч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм. Бурхан ийнхүү айлдахдаа “Түүний үр удам хүний нутагт ирмэл хүн болон боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жил дарлагдана. Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ” гээд, Бурхан цааш нь “Дараа нь тэд гарч ирэх бөгөөд энэ газарт Надад мөргөх болно” гэжээ. Тэр түүнд хозлолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийг төрүүлж, найм дахь хоног дээр нь хозлов. Исаак Иаковын, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болов.