ҮЙЛС 4:1-8
ҮЙЛС 4:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн уруу ирэв. Учир нь элч нар олон түмэнд сургаж, Есүсээр үхэгсдийн амилалтыг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа. Тэд тэднийг баривчилж, дараачийнх нь өдөр хүртэл шоронд хорив. Учир нь хэдийн орой болсон байв. Үгийг сонсогсдоос олон хүн итгэсэн бөгөөд тэдний тоо таван мянгад хүрчээ. Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав. Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа. Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод, —Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? хэмээн байцааж эхлэв. Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж, —Ахлагчид болон ард түмний захирагчид аа!
ҮЙЛС 4:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн дээр ирэв. Учир нь элч нар ард олонд сургаал зааж, үхэгсдийн амилал Есүсээр гэдгийг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа. Тэд, тэднийг баривчилж, өглөө болтол шоронд хорив. Учир нь хэдийнээ орой болсон байжээ. Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ. Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав. Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа. Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод, —Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? гэж байцаав. Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд —Ард түмний захирагчид болон ахлагч нар аа!