ҮЙЛС 22:1-21
ҮЙЛС 22:1-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
—Ах дүү нар аа, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв. Тэр тэдэнд хандсан үгээ еврейгээр ярьж эхлэхийг сонссон хүмүүс бүр ч чимээгүй болов. Паул цааш нь — Би бол Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелын дор эцэг өвгөдийн хуулийн чанд байдлын дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ. Би энэхүү Замд үхлийн хавчилт үзүүлэн, эр, эмгүй хүлж шоронд хийж байсан. Тэргүүн тахилч болон ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа. Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал тэнгэрээс гэнэт хурц гэрэл цацарч намайг хүрээлэн авахад би газар унав. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдов. “Эзэн, Та хэн бэ?” гэсэнд, Тэр надад “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Назарын Есүс байна” гэлээ. Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ. Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск уруу яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг тэнд чамд хэлж өгнө” гэв. Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн Дамаскт очсон. Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, Хуулийн дагуу сүсэглэгч Ананиа гэгч нэгэн эр над уруу ирж, дөхөн зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа. Тэр надад “Манай өвөг дээдсийн Бурхан Өөрийн хүслийг мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан, мөн Өөрийн амнаас гарах дууг сонсгохын тулд чамайг урьдаас томилжээ. Учир нь чи үзсэн, сонссон зүйлээ бүх хүний өмнө гэрчлэх Түүний гэрч болно. Одоо чи юунд удна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт. Нүглээ угаа” гэв. Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүм дотор залбирч байтал хэт хөөрөлд автаж, би Түүнийг харсан бөгөөд Тэр надад “Түргэл, Миний тухай чиний гэрчлэлийг тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав. Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд занчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ. Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь байж, сайшаан түүний амийг хөнөөгчдийн хувцсыг харж байсан” гэхэд Тэр надад “Яв, Би чамайг харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.
ҮЙЛС 22:1-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Эрчүүд ахан дүүс ээ, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв. Тэр тэдэнд хандсан үгээ еврейгээр ярьж эхлэхийг сонссон хүмүүс бүр ч чимээгүй болов. Паул цааш нь — Би Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелийн хөлд эцэг өвгөдийн хуулийн чандлал дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ. Би энэхүү Замд үхлийн хавчлага үзүүлэн эр, эмгүй хүлж шоронд хийж байсан. Тэргүүн тахилч ба ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж, тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа. Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал гэнэт хурц гэрэл тэнгэрээс цацарч намайг хүрээлэн авахад би газар унасан. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдлоо. “Эзэн, Та хэн бэ?” гэсэнд Тэр надад “Чиний хавчиж буй Назарын Есүс бол Би байгаа юм” гэлээ. Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ. Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг нь тэнд чамд хэлж өгнө” гэв. Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн байж Дамаскт очсон юм. Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, хуулийн дагуу сүсэгт Ананиа гэгч нэгэн эр над уруу ирэн, дөхөж зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа. Тэр надад “Өвөг дээдсийн маань Бурхан хүсэлээ мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан мөн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ. Учир нь чи үзсэн, сонссоноо бүх хүнд гэрчлэх Түүний гэрч болно. Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв. Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүмд залбирч байтал хэт хөөрөлд автаж би Түүнийг харсан ба Тэр надад “Түргэл, Миний тухай гэрчлэлийг чинь тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав. Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд жанчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ. Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь зогсож, сайшаан, амийг нь хөнөөгчдийн хувцсыг сахиж байсан” гэхэд Тэр надад “Яв, Би чамайг харийнхан уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв.