ҮЙЛС 17:1-15
ҮЙЛС 17:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд Амфипол, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв. Паул өөрийнхөө заншлаар тэдэн уруу очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Судраас ухуулав. Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод, —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ. Тэдний зарим нь Бурханаас эмээгч үлэмж тооны грекчүүд бас хэсэг язгууртан эмэгтэйчүүдийн хамт итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв. Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг барьж авч олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ. Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирэн авчирч хашхиралдан —Дэлхийг үймүүлсэн эдгээр хүмүүс энд бас хүрч ирсэн байна. Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, “Есүс нэртэй өөр хаан байна” гэдэг гэцгээв. Үүнийг сонссон хотын эрх баригчид хийгээд цугласан олныг тэд өдөөн хатгав. Эрх баригчид Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулан авч, тэднийг суллав. Ах дүүс шөнөөр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров. Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа. Тэднээс олонх нь Грекийн хэсэг нэр хүнд бүхий эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамт итгэв. Гэтэл Тесалоникийн иудейчүүд Паулын Беройд ирж, Бурханы үгийг тунхаглаж байгааг мэдээд хүмүүсийг өдөөн хатгаж, үймүүлсээр тэнд иржээ. Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлдэв. Паулыг гаргаж өгсөн хүмүүс түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болохоор даруй явуулах тушаал аваад буцлаа.
ҮЙЛС 17:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд Амфиполь, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв. Паул заншсанаараа тэдэн дээр очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Бичвэрээс ухуулжээ. Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ. Тэдний зарим нь буюу Бурханаас эмээгч үй олон грек бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв. Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ. Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирч авчраад хашхиралдан —Дэлхийг үймүүлсэн эд бас ийшээ ирлээ. Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, “Есүс нэртэй өөр хаан байна” гэдэг гэцгээв. Үүнийг сонссон хотын эрх баригчид хийгээд цугласан олныг тэд өдөөн хатгав. Эрх баригчид Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулан авч, тэднийг суллав. Ах дүүс шөнөөр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров. Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа. Тэднээс олонх нь мөн Грекийн хэсэг нэр хүнд бүхий эрчүүд, эмэгтэйчүүд итгэв. Гэтэл Тесалоникийн иудейчүүд Бурханы үгийг Беройд Паул тунхаглаж байгааг мэдээд тэнд ирж, ард олныг өдөөн хатгаж үймүүллээ. Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлджээ. Паулыг гаргаж өгөгсөд түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болох даруй явуулах тушаал аваад буцлаа.