ҮЙЛС 15:36-39 - Compare All Versions

ҮЙЛС 15:36-39 АБ2004 (Ариун Библи, 2004)

Хэдэн өдрийн дараа Паул —Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв. Барнаб Марк гэгддэг Иоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг хүсжээ. Памфулд биднийг орхиж, ажлын төлөө бидэнтэй хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул зүтгэсээр байлаа. Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биенээсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ.

Хуваалцах
ҮЙЛС 15 АБ2004

ҮЙЛС 15:36-39 АБ2013 (Ариун Библи 2013)

Хэдэн өдрийн дараа Паул —Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв. Марк гэгддэг Иоханыг өөрсдийнхөө хамт авч явахыг Барнаб хүсжээ. Памфулд биднийг орхиж, бидэнтэй үйлсийн төлөө хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул шийдэв. Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биенээсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ.

Хуваалцах
ҮЙЛС 15 АБ2013