ҮЙЛС 10:2-4 - Compare All Versions

ҮЙЛС 10:2-4 АБ2004 (Ариун Библи, 2004)

Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ. Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв. Айдаст автсан тэр түүн уруу харж, —Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.

Хуваалцах
ҮЙЛС 10 АБ2004

ҮЙЛС 10:2-4 АБ2013 (Ариун Библи 2013)

Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг байжээ. Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж “Корнел!” гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв. Айдаст автсан тэр түүн уруу харж —Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав.

Хуваалцах
ҮЙЛС 10 АБ2013