2 ТИМОТ 4:5-22

2 ТИМОТ 4:5-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин чи бүхний дотор саруул ухаантай бай. Мууг тэвч, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ. Учир нь би хэдийн ундаан өргөл мэт асгагдсан бөгөөд миний явах цаг ирсэн байна. Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан. Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно. Над уруу даруй ирэхийг хичээгээрэй. Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. Харин би Тухикийг Ефес уруу явуулсан. Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэн арьсан дээрх бичгүүдийг авч ир. Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгөг. Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн юм. Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай. Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлэв. Би арслангийн амнаас аврагдлаа. Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен. Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй. Ераст Коринтод үлдсэн. Харин Трофимын бие нь өвдсөн учир би түүнийг Милетэд орхив. Өвлөөс өмнө ирэхийг хичээ. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна. Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.

Хуваалцах
2 ТИМОТ 4 унших

2 ТИМОТ 4:5-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ. Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно. Над дээр даруй ирэхийг хичээ. Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртэйгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. Харин би Тухикийг Ефес уруу явуулсан. Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэнүүдийг нь авч ир. Зэсийн дархан Александр надад муу муухай юм их хийсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгнө. Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн шүү. Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай байхаар ирсэнгүй. Бүгд намайг орхижээ. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцоосой. Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харийнханд сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн бөгөөд би арслангийн амнаас аврагдсан. Эзэн, намайг алив ёрын муу үйлээс гэтэлгэж, тэнгэрлэг хаанчлалдаа аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен. Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй. Ераст Коринтод үлдсэн. Харин Трофим өвдсөн учир би түүнийг Милетэд үлдээв. Өвлөөс өмнө ирэхийг хичээ. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна. Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.

Хуваалцах
2 ТИМОТ 4 унших