2 КОРИНТ 5:17-19
2 КОРИНТ 5:17-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна. Бүх юмс Бурханаас байгаа юм. Тэр Христээр биднийг Өөртэйгөө эвлэрүүлж, бидэнд эвлэрлийн үйлчлэлийг өгсөн байна. Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ.
Хуваалцах
2 КОРИНТ 5 унших2 КОРИНТ 5:17-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна! Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлэв. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ. Учир нь Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, тэдний гэм бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ.
Хуваалцах
2 КОРИНТ 5 унших