ШАСТИРЫН ДЭД 36:22-23
ШАСТИРЫН ДЭД 36:22-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд Персийн хаан Корешийн нэг дэх жилд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөсөнд тэрээр хаанчлал даяараа тунхаглал илгээж, бичихдээ “Персийн хаан Кореш ингэж айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалуудыг өгч, Иуда дахь Иерусалимд Түүнд зориулан өргөө бариулахаар намайг Тэр томиллоо. Түүний бүх хүмүүсээс та нарын дунд байх хэн ч бай, түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” хэмээсэн болой.
ШАСТИРЫН ДЭД 36:22-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Иеремиагаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа “Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. Түүний ард түмнээс та нарын дунд байгаа хэн ч байг, түүний Бурхан, ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” гэсэн билээ.