ШАСТИРЫН ДЭД 33:3-10 - Compare All Versions

ШАСТИРЫН ДЭД 33:3-10 АБ2004 (Ариун Библи, 2004)

Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баалуудад зориулан тахилын ширээнүүд босгон, Ашерагийн модон шонг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв. Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов. Энэ өргөөний талаар “Миний нэр Иерусалимд үүрд байх болой” гэж ЭЗЭН айлдсан юм. Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов. Тэр өөрийн хөвгүүдийг Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлөг ашиглаж, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогдсон. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ. Дараа нь тэр өөрийн бүтээсэн шүтээний сийлмэл хөргийг Бурханы өргөө дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд Бурхан айлдахдаа “Би Израилийн бүх овгуудаас сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно. Хэрвээ Мосегээр дамжуулан өгөгдсөн хууль, зарлигууд болон тогтоолуудын дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй” гэсэн билээ. Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүү бузар мууг хийлгүүлэн Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе төөрөгдүүлсэн юм. Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.

ШАСТИРЫН ДЭД 33:3-10 АБ2013 (Ариун Библи 2013)

Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баалуудад зориулан тахилын ширээнүүд босгон, Ашерагийн модон шонг бүтээж бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн үйлчлэв. “Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов. Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов. Тэрээр хөвгүүдээ Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, өөрөө ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлгө ашиглаж, сүнс дуудагчид ба хар домч нартай холбогдов. ЭЗЭНий мэлмийд үлэмж их ёрын мууг үйлдэж, Түүний хилэнг өдөөжээ. Дараа нь тэр өөрийн бүтээсэн шүтээний сийлмэл хөргийг Бурханы өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд Бурхан айлдахдаа “Би Израилийн бүх овгоос сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно. Хэрвээ Мосегоор дамжуулан өгөгдсөн бүх хууль, зарлиг хийгээд шүүлтийн дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй” гэсэн билээ. Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнө, ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр ёрын мууг үйлдэхэд нь Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе уруу татжээ. Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.