1 ТИМОТ 6:1-9
1 ТИМОТ 6:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Боол мэт буулган дор байгаа бүх хүмүүс өөрсдийн эздээ хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй. Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч тэдэнд бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ. Эдгээрийг заа, сэнхрүүл. Хэрэв хэн нэгэн нь өөр сургаал заавал, мөн бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба сүсэглэлд тохирох сургаалтай санал нэгдэхгүй байвал, тэр хүн биеэ тоосон, юу ч ойлгодоггүй хүн байна. Харин тэр маргаантай асуудлууд, үгсийн талаар маргаан хийдэг өвчтэй аж. Эдгээрээс атаархал, маргаан, гүтгэлэг болон бузар хардалт, ялзарсан оюун ухаантай, үнэнгүй болсон, сүсэглэлийг ашиг хонжоо олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн хоорондох байнгын маргаан гардаг байна. Харин сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бид эндээс юуг ч бас авч гарч чадахгүй. Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг.
1 ТИМОТ 6:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Боолын ёсоор буулган доор байгаа бүгд өөрсдийн эздийг хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй. Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү учраас хэмээн хүндлэхгүй байж болохгүй. Харин ч бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ. Эдгээрийг заа, сэнхрүүл. Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас, тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна. Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцөд юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй. Хэрэв хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг.