1 ТЕСАЛОНИК 5:15-22
1 ТЕСАЛОНИК 5:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэн нь ч хэн нэгний хорон мууг муугаар хариулахгүй байхад анхаарагтун. Харин үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө. Эш үзүүллэгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга, сайныг баригтун. Бузар муугийн алив хэлбэрийг цээрлэгтүн.
1 ТЕСАЛОНИК 5:15-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү бөхөө. Эш үзүүллэгийг бүү басамжил. Харин бүхнийг шалга, сайнаас зуур. Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.





