1 САМУЕЛ 26:7-11
1 САМУЕЛ 26:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очоод харахад Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв. Тэгэхэд Абишаи Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй хэмээн өгүүлэв. Гэвч Давид Абишаид —Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайчихаад хэн гэм буруугүй үлдэж чадах вэ? гэв. Давид бас хэлэхдээ —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана. Би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайхыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай савыг аваад явъя хэмээн өгүүлэв.
1 САМУЕЛ 26:7-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очив. Харагтун, Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв. Тэгэхэд Абишаи, Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй гэж хэлэв. Гэвч Давид, Абишаид сөргүүлэн —Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгаад хэн шийтгэлгүй үлдэж чадах вэ? гэв. Давид цааш нь —ЭЗЭН амьд! ЭЗЭН түүнийг заавал устгана эсвэл түүний үхэх өдөр ирнэ эсвэл тулалдаанд явж устгагдана. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг намайг гар сунгахыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай домбыг аваад явъя гэж хэлэв.