1 САМУЕЛ 1:1-10

1 САМУЕЛ 1:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв. Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэр Ханна, нөгөөгийнх нь нэр Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, Ханна хүүхэдгүй байжээ. Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилч нар байв. Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна болон түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. Харин Ханнад хоёр хувь илүүг өгдөг байв. Учир нь тэр Ханнад хайртай байсан боловч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. ЭЗЭН хэвлийг нь хаасан учир түүнтэй өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулахын тулд өддөг байв. Жил бүр тэгдэг байсан бөгөөд Ханна ЭЗЭНий өргөөнд очих болгонд Пенинна түүнийг өддөг байв. Тийм учраас Ханна уйлан, хоол унд ч иддэггүй байжээ. Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд —Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх сэтгэл чинь уйтгарлана вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв. Шилод хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы дэргэдэх суудал дээр сууж байсан билээ. Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв.

Хуваалцах
1 САМУЕЛ 1 унших

1 САМУЕЛ 1:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана нэрт нэгэн хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, ефраим хүн Зуфын дөч байв. Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэрийг Ханна, нөгөөгийнх нь нэрийг Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, харин Ханна хүүхэдгүй байжээ. Тэр хүн жилийн жилд Шилод өгсөн очиж, түг түмдийн ЭЗЭНд мөргөж тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилчид байв. Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна, түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. Тэрээр Ханнад хайртай байсан учраас түүнд нэг хувь илүүг өгдөг байв. Гэвч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. ЭЗЭН хэвлийг нь хаасан учир бүсгүйн өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулах гэж байдгаар нь өддөг байлаа. Жилээс жилд Ханнаг ЭЗЭНий өргөөнд очих болгонд ийм юм болдог бөгөөд Пенинна түүний хорыг малтдаг байв. Тэгэхэд нь Ханна уйлж унжаад, хоол унд ч иддэггүй байжээ. Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд —Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх чинь гунихарна вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв. Шилод тэднийг хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы баганын дэргэдэх нэгэн сандал дээр сууж байсан билээ. Ихэд шаналсан Ханна, ЭЗЭНд залбиран гашуунаар уйлж байв.

Хуваалцах
1 САМУЕЛ 1 унших