ХААДЫН ДЭЭД 13:16-18
ХААДЫН ДЭЭД 13:16-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурханы хүн —Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй, мөн энэ газар тантай хамт талх ч идэж, ус ч уухгүй. Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцан ирээрэй” гэсэн тушаал өгөгдсөн юм гэв. Хөгшин эш үзүүлэгч түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай” гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.
ХААДЫН ДЭЭД 13:16-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурханы хүн —Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй мөн энэ газар тантай хамт талх ч идэхгүй, ус ч уухгүй. Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцаарай” гэсэн тушаал өгөгдсөн юм гэв. Өнөөх нь түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэрэлч, ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулж ирээд талх идүүлж ус уулгаарай” гэсэн юм гэв. Тэрээр түүнийг хуурчээ.