1 ИОХАН 2:12-14
1 ИОХАН 2:12-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна. Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичиж байна. Залуус аа, та нар муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичиж байна. Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичсэн. Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичсэн.
1 ИОХАН 2:12-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна. Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичлээ. Залуус аа, та нар ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ. Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичлээ. Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ.