1 КОРИНТ 3:1-9
1 КОРИНТ 3:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ах дүү нар аа, сүнслэг хүмүүстэй ярихын адил би та нартай ярьж чадсангүй. Харин махан биеийн хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярихын адил ярьсан. Би та нарт сүү өгсөн. Бор хоол өгөөгүй. Тэгэхэд та нар чадваргүй байсан. Одоо ч гэсэн та нар чадваргүй байна. Учир нь та нар одоо хүртэл махан биеийнхээ дагуу байна. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь та нар махан биеийнхээ дагуу, хүний ёсны дагуу явдаггүй гэсэн хэрэг үү? Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэж буй та нар тийм хүмүүс биш үү? Тэгвэл Апол гэж хэн юм бэ? Паул гэж хэн юм бэ? Тэд бол Эзэнээс хүн бүрд өгсний дагуу зарц нар бөгөөд та нар тэр хүмүүсээр дамжуулж итгэсэн. Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм. Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж. Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно. Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариалангийн талбай, Бурханы барилга мөн.
1 КОРИНТ 3:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Ах дүү нар аа, би та нартай сүнслэг хүмүүстэй мэтээр ярьж эс чадлаа. Харин махбодын хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярих мэт ярьсан. Би та нарт бор хоол бус сүүг өгсөн нь тэгэхэд та нар чадваргүй байсных. Одоо ч гэсэн та нар чадваргүй байгаа нь махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишиг дагуу байгаагийнх биш үү? Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэснээрээ та нар хүнийхээрээ л байгаа хэрэг бус уу? Тэгээд ч Апол юу юм? Паул юу юм? Тусбүрд нь Эзэнээс өгсөнчлөн, та нарын дамжиж итгэсэн тэр л үйлчлэгчид. Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан. Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин ургуулдаг нь Бурхан. Таригч, услагч нь нэг юм. Тэд тусбүрдээ зүдэл зүтгэлийнхээ дагуу шагналаа авах болно. Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариан талбай, Бурханы барилга мөн.