ШАСТИРЫН ДЭЭД 16:8-12
ШАСТИРЫН ДЭЭД 16:8-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өө, ЭЗЭНд талархал өргөн, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн. Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай. ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн. Үргэлж Түүний нүүрийг хайгтун. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний ер бусын зүйлс болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун.
ШАСТИРЫН ДЭЭД 16:8-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа, ЭЗЭНд талархлыг өргөн Алдар нэрийг нь дуудан Ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэгтүн. Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай. ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун. ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний тэмдгүүд болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтун.