ДУУЛАЛ 24

24
Давидын дуулал.
1Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн,
Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
2Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж,
Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм.
3ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?
Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?
4Цэвэр гартай, ариун зүрхтэй,
Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй,
Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.
5Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,
Авралынхаа Бурханаас зөвтгөлийг хүртэх болно.
6Энэ бол Түүнийг хайгчдын үе юм.
Иаковын Бурхан, Таны нүүрийг хайгчдын үе юм.
Села
7Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
8Сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Хүчтэй, чадалтай ЭЗЭН,
Тулалдаанд чадалтай ЭЗЭН юм.
9Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд
Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж,
Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
10Тэр сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?
Түмэн цэргийн ЭЗЭН,
Тэр бол сүр жавхлангийн Хаан юм.
Села

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 24: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна