Дуулал 38

38
Эдгэрлийн төлөө гэмшлийн гуйлт
Санамж өргөлд зориулсан Давидын дуулал.
1ЭЗЭН, хилэн дотроо
Намайг бүү зэмлээч,
Шатаж буй уурандаа
Намайг бүү гэсгээгээч!
2Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж,
Таны мутар намайг доош даржээ.
3Таны хилэгнэлээс болж
Биед минь эрүүл газар үгүй
Нүглээс минь болж
Ясанд минь амар үгүй.
4Учир нь миний хилэнц
Толгойноос минь давжээ
Хүнд ачаа мэт тэд
Надад дэндүү хүнд.
5Миний мунхгаас болж
Шархнууд минь хувилж,
Муухай үнэр ханхлуулна
6Би бөхийж, ихэд бэгцийжээ.
Бүх л өдрийн турш
Би гашуудан явнам.
7Ууц нуруу минь халуу шатаж,
Махбодод минь эрүүл газар гэж үгүй
8Би доройтож, бүр зүдэрлээ.
Зүрхнийхээ шаналлаас болж би бархирдаг.
9Эзэн, бүх хүсэл минь
Таны өмнө байна
Санаа алдах дуу минь
Танаас нууцлагдаагүй.
10Зүрх минь давчдаж,
чадал минь алдарч
Нүдний минь гал ч бөхжээ.
11Миний хайртай хүмүүс,
Найз нөхөд минь
Миний гамшгаас зугтана.
Хамаатан садангууд минь ч холуур зогсоно.
12Миний амийг эрэгчид урхи тавина.
Намайг шархлуулахыг хүсэгчид
Хорлолын тухай ярилцаж,
Өдөржингөө заль мэхийг сэднэ.
13Харин би дүлий хүн шиг үл сонсоно.
Амаа эс нээх хэлгүй хүн шиг байна.
14Тийм ээ, би огт сонсдоггүй,
Амандаа зэмлэлгүй хүн мэт байна.
15Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг
Бурхан ЭЗЭН минь,
Та хариулах болно
16Учир нь би
“Хөл алдах үед минь
Өөрсдийгөө миний эсрэг дөвийлгөх тэд
Надаас болж бүү баярлаг” гэж хэлсэн
17Учир нь би бүдрэхгүй бэлэн хийгээд
Өвчин шаналал минь үргэлж миний өмнө байна.
18Би хилэнцээ улайдаг
Нүглээсээ болж би зовнидог.
19Харин бужигнасан дайснууд минь хүчтэй агаад
Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон.
20Би сайныг дагадаг тул
Сайныг муугаар хариулагчид
Надад дайсагнана.
21ЭЗЭН, намайг бүү орхиоч,
Бурхан минь ээ, надаас
Бүү хол байгаач!
22Миний аврал Эзэн,
Надад туслахаар хурдлаач!

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 38: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна