Дуулал 31

31
Дайснаас аврагдахын төлөө
Удирдаачид. Давидын дуулал.
1ЭЗЭН, Таны дотор би хоргодсон
Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач,
Зөв шударгаараа намайг авраач!
2Сонор юугаа над уруу хандуулан
Намайг хурдан авраач!
Миний хоргодох хад,
Намайг аврах хүчирхэг бэхлэлт минь болооч!
3Учир нь Та миний хад,
Бат цайз минь билээ.
Нэрийнхээ төлөө Та
Намайг удирдаач, хөтлөөч!
4Тэдний надад нууцаар тавьсан
Торноос намайг гаргаач!
Учир нь Та миний хамгаалалт болой.
5Таны гарт би сүнсээ даатганам.#Лк 23:46
Үнэний Бурхан ЭЗЭН,
Та намайг зольсон.
6Хуурмаг хоосон шүтээнүүдийг хүндэтгэгсдийг
Би үзэн ядна.
Харин би ЭЗЭНд итгэдэг.
7Хайр энэрэлд тань би
Баясан баярлах болой.
Учир нь Та зүдүүрийг минь харсан.
Та сэтгэлийн минь зовлон шаналанг мэдсэн.
8Та намайг дайсны гарт тушаагаагүй,
Та хөлийг минь уудам газарт тавьсан билээ.
9ЭЗЭН, намайг нигүүлсээч,
Учир нь би зовлон зүдүүр дунд байна.
Уй гашуугаас болж
Нүд, сэтгэл, бие минь сульджээ.
10Учир нь амьдрал минь гаслантай хамт,
Он жилүүд минь
Санаа алдалттай цуг өнгөрчээ.
Миний хүч тэнхээ хилэнцээс#31:10 ЭЗО-д зовлонгоос минь болж сулран
Яс минь тамирдав.
11Бүх өстнөөсөө болж
Би хөршүүдийнхээ дунд доромжлол,
Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон.
Замд таарсан хүмүүс надаас зайлсхийнэм.
12Үхсэн хүн шиг би
Санаанаас гаран мартагджээ.
Хагарсан сав мэт болжээ, би.
13Учир нь, олны базаахгүй үгийг
Би сонссон.
Тал бүрд аймшиг байнам.
Миний эсрэг тэд зөвлөлдөж байхдаа
Амийг минь авахаар тэд хуйвалджээ.
14Харин, ЭЗЭН,
Танд би итгэдэг,
“Та миний Бурхан” хэмээн
Би хэлдэг.
15Цаг хугацаа минь
Таны гарт байна.
Дайснуудын минь гараас
Хавчигсдаас минь
Намайг авраач!
16Зарцынхаа дээр
Царайгаа гэрэлтүүлээч,
Хайр энэрлээрээ намайг авраач.
17Таныг би дуудсан тул,
Намайг ичгүүр бүү болгооч, ЭЗЭН,
Буруутуудыг харин ичгүүр болгож
Үхэгсдийн оронд тэднийг дуугүй байлгаач!
18Бардамнал, жигшилтэйгээр
Зөв шударгын эсрэг ичгүүргүй ярьдаг
Худалч уруулыг дуугүй болгооч!
19Танаас эмээгчдэд зориулан
Таны хуримтлуулсан,
Таны дотор хоргодогчдод
Таны соёрхсон сайн сайхан
Хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуу вэ!
20Та тэднийг оршихуйнхаа нууц газарт
Хүний хуйвалдаанаас нуун
Та тэднийг хэл амны хараалаас
Майхандаа нууцалж хамгаалдаг.
21ЭЗЭН магтагдах болтугай!
Учир нь Тэрээр бүслэгдсэн хотод
Энэрэл хайраа надад гайхамшигтайгаар үзүүлсэн
22Би сандран байхдаа
“Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ, би” гэв.
Гэсэн ч би Тан уруу хашхирахад
Та миний гуйлтын дууг сонссон билээ.
23Түүний бишрэлтнүүд ээ,
Та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа!
Итгэлтнийг ЭЗЭН хамгаалж,
Бардамнан үйлдэгчдэд
Хариуг нь элбэг төлмүй.
24ЭЗЭНд найдагч бүгд ээ,
Тууштай байж,
Зүрхээ зоригтой байлгагтун.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 31: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна