Дуулал 25

25
Чөлөөлөлтийн төлөөх залбирал
Давидын дуулал.
1ЭЗЭН, Танд би сэтгэлээ өргөдөг.
2Бурхан минь ээ, би Танд найддаг.
Намайг ичгүүр бүү болгооч
Дайснуудыг минь надаас болж
Бүү баярлуулаач!
3Таныг хүсэн хүлээгчдээс
Хэн нь ч ичгүүр эс болно.
Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид л ичгүүр болно.
4ЭЗЭН, надад замуудаа мэдүүлээч!
Жимүүдээ надад зааж өгөөч!
5Үнэнээрээ намайг дагуулж,
Намайг сургаач!
Учир нь, Та авралын минь Бурхан юм
Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээнэм.
6ЭЗЭН, өршөөлөө болон хайр энэрэлээ
Дурсан санаач!
Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ.
7Залуу насны минь нүглийг,
Эсвэл алдаа зөрчлийг минь
Бүү санаач!
Хайр энэрлийнхээ дагуу
Намайг санаач!
ЭЗЭН, сайн чанарынхаа учир санаач!
8ЭЗЭН сайн, зөв шударга юм
Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд
Замыг зааварлах буюу.
9Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж,
Тэдэнд замаа сургадаг.
10Гэрээг нь бас гэрчлэлийг нь сахигчдын хувьд
ЭЗЭНий бүх жим нь
Энэрэл хайр ба үнэн юм.
11ЭЗЭН, нэрийнхээ төлөө
Хилэнцийг минь уучлаач!
Учир нь, энэ нь үлэмж билээ.
12ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ?
Түүнд тэрээр сонгох ёстой
замыг нь зааварчилна.
13Сэтгэл нь сайнд оршиж,
Үр удам нь газар нутгийг эзэгнэх болно.
14ЭЗЭНий андлал
Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг.
Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ.
15Нүд минь үргэлж ЭЗЭН өөд хардаг
Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллана.
16Би ганцаардан шаналсан тул
Над уруу эргэж, намайг нигүүлсээч!
17Зүрхний минь зовлон шаналан ихэслээ.
Шахаанаас минь намайг гаргаач!
18Шаналал, зовлон зүдүүрийг минь харж,
Нүгэл бүхнийг минь уучлаач!
19Дайснуудыг минь хараач!
Учир нь тэд олуулаа бөгөөд
Тэд намайг асар их хорслоор үзэн яддаг.
20Сэтгэлийг минь хамгаалж,
Намайг авраач!
Би Таны дотор хоргоддог тул
Намайг ичгүүрт бүү оруулаач!
21Би Таныг хүсэн хүлээдэг учир
Үнэнч шулуун шударга нь
Намайг хамгаалаг.
22Бурхан, Израилийг
Зовлон шаналан бүхнээс нь авраач!

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 25: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна